Philharmonic

"Монголын орон зай" чуулбар бүтээлийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө

Latest News
"Монголын орон зай" чуулбар бүтээлийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө

Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “МОНГОЛЫН ОРОН ЗАЙ” чуулбар бүтээлийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө

Хөгжмийн зохиолч Э. Доржсүрэнгийн “ХҮРЭЭЛЭН” амьд ертөнцийн цуврал төслөөс сэдэвлэн, Морин хуур найрал хөгжимд зориулан туурвисан бүтээл анх удаа бүрэн эхээрээ эгшиглэж, үзэгчдийн хүртээл болсноороо онцлог байлаа.

Энэхүү бүтээлийн аялгуу бүрээр хамтдаа аялж, тоглолтыг халуун дотноор хүлээн авсан эрхэм үзэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөн хөгжмийн зохиолч Э. Доржсүрэн, удирдаач Н. Жигжиддорж болон Морин хуур найрал хөгжмийн нийт уран бүтээлчдэдээ баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе

💐