Төрийн Шагналт, Ардын Жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн 55 дахь улирлын нээлтийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө.
Улирлын нээлтийн тоглолтын онцлох зочин уран бүтээлчээр дэлхийн нэрт виолончель хөгжимчин Амит Пелед уригдаж А.Дворжакийн алдарт Виолончелийн концертыг гоцлон тоглож, зочин удирдаачаар Одсүрэнгийн Нямсайхан Улсын Филармонийн Симфони Оркестрыг удирдаж Л.Бернстайн, Г.Малер, А.Копланд, И.Стравинский зэрэг дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс эгшиглүүллээ.
Бидний тоглолтыг тухлан сууж, таалан сонордсон эрхэм үзэгч, сонсогчдодоо талархал илэрхийлье.
Тоглолтод оролцсон симфони оркестрын уран бүтээлчид болон зочин хөгжимчин Амит Пелед, удирдаач О.Нямсайхан нартаа халуун баяр хүргэе.