Төрийн Шагналт Баянмонгол биг бэндийн “Үдшийн Хэмнэл” премиум жазз концертоо үзэгч сонсогчдынхоо халуун алга ташилт дор амжилттай өндөрлөлөө
Энэ удаагийн тоглолтоор бид дэлхийн орчин цагийн жазз хөгжмийн өнгө төрхийг илэрхийлэх Cool Jazz, Fusion Jazz, Bossa Nova Jazz зэрэг урсгалын шилмэл бүтээлүүдийг хүргэж, жазз оркестрын өвөрмөц хэмнэл, баялаг аялгуугаар дүүрэн нэгэн үдшийг хамтдаа бүтээлээ.
Биг бэндийн хүчирхэг хэмнэлээр нэгэн үдэш хамтдаа аялсан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Баянмонгол тун удахгүй шинэ уран бүтээл, шинэ тоглолтоороо эргэн уулзах болно.