1. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Филармони (цаашид “Филармони” гэх) нь өөрийн албан ёсны www.philharmonic.mn вэб хуудас (цаашид “Вэб хуудас” гэх)-аар дамжуулан тоглолт, концерт, үзвэрийн арга хэмжээний (цаашид нэгтгэн “Тоглолт” гэх) талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, тасалбар (цаашид “Тасалбар” гэх)-ыг цахимаар захиалах, худалдан авах боломжийг олгоно.
Үйлчилгээний нөхцлөөр вебсайтаар дамжуулан тоглолт, концерт, үзвэрийн арга хэмжээний тасалбарыг худалдан авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
Хэрэглэгч нь Вэб хуудсанд бүртгүүлэх, эсхүл Тасалбар захиалах өмнө энэхүү Нөхцөл болон Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй бөгөөд “Би хүлээн зөвшөөрч байна” гэсэн товчийг идэвхжүүлснээр Нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэглэгч Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Вэб хуудсаар үйлчлүүлэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Вэб хуудсаар дамжуулан Тасалбар захиалах, худалдан авах боломжгүй болохыг анхаарна уу.
Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
· “Вэб хуудас” гэх Филармонийн Тоглолтын мэдээлэл, Тасалбарын захиалга, худалдан авалтыг цахимаар хийх боломжийг бүрдүүлсэн www.philharmonic.mn цахим хуудас;
• “Хэрэглэгч” гэж энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрч, Вэб хуудсаар үйлчлүүлж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн, хуулийн этгээдийг;
• “Тасалбар” гэж тодорхой Тоглолтод оролцох эрхийг гэрчлэх цаасан болон цахим хэлбэрийн баримт бичгийг;
• “Тоглолт” гэж Филармонийн зохион байгуулж буй концерт, тоглолт, үзвэр, арга хэмжээг;
• “Цахим гарын үсэг” гэж Хэрэглэгчийг танин баталгаажуулахад ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах нэг удаагийн код болон бусад цахим өгөгдлийг тус тус ойлгоно.
2. Үйлчлүүлэгчийн эрх, үүрэг
2.1. Үйлчлүүлэгч дараах эрхтэй:
2.1.1. Тоглолт, концерт, арга хэмжээний талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл авах;
2.1.2. Тасалбарын үнэ, суудлын ангилал, тоглолтын огноо, цаг, байршил болон бусад холбогдох мэдээлэлтэй урьдчилан танилцах;
2.1.3. Худалдан авсан тасалбарынхаа мэдээллийг шалгах;
2.1.4. Худалдан авсан тасалбарын дагуу тоглолт, арга хэмжээнд оролцох;
2.1.5. Үйлчилгээний чанар болон тоглолттой холбоотой санал, хүсэлт, гомдлоо Филармонид гаргах;
2.1.6. Хууль тогтоомжид заасан бусад эрхээ хэрэгжүүлэх.
2.2. Үйлчлүүлэгч дараах үүрэгтэй:
2.2.1. Тасалбар худалдан авах болон захиалга хийхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв өгөх;
2.2.2. Худалдан авсан тасалбарын мэдээлэл, огноо, цаг, суудлын дугаарыг өөрөө шалгаж баталгаажуулах;
2.2.3. Тоглолтын танхимд мөрдөгдөж буй дэг журам, аюулгүй ажиллагаа, галын аюулгүй байдал болон ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
2.2.4. Бусад үзэгчдийн тоглолт үзэх эрх, тав тухад саад учруулахгүй байх;
2.2.5. Тоглолтын танхим болон Филармонийн эд хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, санаатай болон болгоомжгүйгээр гэмтээсэн тохиолдолд учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу барагдуулах;
2.2.6. Тасалбар болон захиалгын мэдээллээ бусдад дамжуулахтай холбоотой эрсдэлийг өөрөө хариуцах;
2.2.7. Тоглолт эхлэхээс өмнө танхимд хүрэлцэн ирж, суудлаа эзлэх;
2.2.8. Филармонийн тоглолт, арга хэмжээний хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх.
3. Тасалбар захиалах, худалдан авах
3.1 Хэрэглэгч Филармонийн албан ёсны вебсайт, аппликейшн болон зөвшөөрөгдсөн сувгаар тоглолтын тасалбар захиалж, худалдан авна.
3.2 Тасалбарын үнэ, суудал, тоглолтын огноо, цаг болон холбогдох нөхцөлтэй худалдан авалт хийхээс өмнө танилцана.
3.3 Төлбөр бүрэн төлөгдсөнөөр захиалга баталгаажиж, цахим тасалбар/QR код олгогдоно.
3.4 Хэрэглэгч тасалбар болон QR кодыг хадгалах бөгөөд хуулбарлах, бусдад хууль бусаар дамжуулахыг хориглоно.
3.5 Хэрэглэгчийн буруу мэдээллээс үүдэн гарсан үр дагаврыг Филармони хариуцахгүй.
4. Тасалбар буцаалт
4.1 Зохион байгуулагчийн хүсэлтээр зарим тоглолтын тасалбарыг буцаах болон солих боломжгүй байж болно.
4.2 Тасалбар буцаалт нь 2 төрөл байна. Үүнд:
4.2.1 Тоглолт зохион байгуулагчдын зүгээс тоглолтыг цуцлах
4.2.2 Захиалагчийн хүсэлтээр тасалбарыг буцаах
4.3 Зохион байгуулагчдын зүгээс тоглолтыг цуцалсан тохиолдолд Улсын Филармонийн холбогдох ажилтан худалдан авагч тус бүрийн утасны дугаар болон мэйл хаягаар мэдээлэл хүргэх ба хэрэглэгчийн хүсэлтээр өөр тоглолт, арга хэмжээний тасалбараар сольж өгөх, эсвэл төлбөрийг буцаан олгоно.
4.4 Захиалагчийн хүсэлтээр тасалбар буцаах
4.4.1 Хэрэглэгч худалдан авсан тасалбараа тоглолт эхлэхээс
4.4.2 24 цагийн өмнө буцаах хүсэлт гаргасан бол 8%,
4.4.3 23:59 цагийн дотор 20% шимтгэлтэй буцааж болох ба
-1 цагийн дараах тоглолтын тасалбарыг буцаах боломжгүй.
4.4.4 Хэрэглэгч тасалбараа буцаан, төлбөрөө авах хүсэлт гаргасан тохиолдолд дараах мэдээллийг Улсын Филармонийн info@philharmonic.mn хаяг эсвэл 7011-8012 дугаарт залган өгнө. Үүнд:
Захиалгын дугаар
Утасны дугаар (анх захиалга өгсөн утасны дугаар)
Дансны дугаар
Банк
Данс эзэмшигчийн нэр
4.5 Тасалбар буцаалтын төлбөрийг зөвхөн анх худалдан авсан хүний дансанд шилжүүлэх тул хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нэмэлт асуулт асууж баталгаажуулж болно.
4.6 Хэрэглэгч мөн эсэх нь баталгаажсан, захиалгын үнийн зөрүүгүй төлбөрийг ажлын 3 өдрийн дотор холбогдох дансруу шилжүүлнэ. Банктай холбогдон шалгах шаардлагатай гүйлгээг дараагийн ажлын өдөрт багтаан шалгаж, шилжүүлэх бөгөөд банкнаас өгөх хариунаас хамаарч төлбөр саатаж болно.
5. Тоглолтын танхимд мөрдөх дэг журам
5.1. Тоглолтын үеэр гар утас болон дуу чимээ гаргах бусад төхөөрөмжийг дуугүй горимд шилжүүлнэ.
5.2. Тоглолтын үеэр чанга ярих, бусдад саад болох, суудлаас шаардлагагүйгээр босох, танхимд зорчих зэрэг үйлдэл хийхгүй байна.
5.3. Тоглолтын үеэр зураг авах, дуу, дүрс бичлэг хийхийг тухайн тоглолтын уран бүтээлийн болон зохион байгуулалтын шаардлагаас хамааран хориглож болно.
5.4. Филармонийн зөвшөөрөлгүйгээр мэргэжлийн зориулалтын камер, гэрэл, дуу бичлэгийн төхөөрөмж ашиглахыг хориглоно.
5.5. Тоглолтын үеэр бусад үзэгчдэд саад болохуйц гэрэл зураг авах, дэлгэцийн гэрэл ашиглахгүй байна.
5.6. Танхимд согтууруулах ундаа, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байдалтай нэвтрэх, бусдын аюулгүй байдалд заналхийлэх, танхайрах үйлдэл гаргахыг хориглоно.
5.7. Танхимд галын аюултай, хурц ирмэгтэй, зэвсэг болон бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй эд зүйл авч орохыг хориглоно.
5.8. Филармонийн ажилтан, хамгаалалтын ажилтан болон зохион байгуулагчийн аюулгүй ажиллагаатай холбоотой хууль ёсны шаардлагыг Үйлчлүүлэгч биелүүлнэ.
5.9. Энэхүү дэг журмыг зөрчсөн тохиолдолд Үйлчлүүлэгчийг тоглолтын танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авч болох бөгөөд тасалбарын төлбөрийг буцаан олгохгүй байж болно.
6. Зураг, дуу, дүрс бичлэг
6.1. Филармони нь тоглолт, концерт, арга хэмжээний үеэр үйл ажиллагааны болон сурталчилгааны зорилгоор гэрэл зураг, дуу, дүрс бичлэг хийж болно.
6.2. Тоглолтод оролцож буй Үйлчлүүлэгч нь тухайн арга хэмжээний ерөнхий зураг, дүрс бичлэгт санамсаргүйгээр дүрслэгдэх боломжтой.
6.3. Филармони нь тоглолтын сурталчилгаа, мэдээлэл, тайлан болон архивын зориулалтаар дээрх зураг, дүрс бичлэгийг ашиглаж болно.
6.4. Үйлчлүүлэгч бусад үзэгчийн хувийн орон зай, эрх, нэр хүндэд халдахуйц байдлаар зураг, дүрс бичлэг хийхгүй байна.
7. Үйлчлүүлэгчийн санал, хүсэлт, гомдол
7.1. Үйлчлүүлэгч Филармонийн үйлчилгээ, тоглолт, тасалбар худалдаа болон ажилтны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо Филармонийн албан ёсны цахим хуудас, цахим шуудан, утас, сошиал медиа болон биечлэн гаргаж болно.
7.2. Гомдол, санал хүсэлт гаргахдаа Үйлчлүүлэгч асуудалтай холбоотой үнэн зөв мэдээлэл, шаардлагатай тохиолдолд тасалбарын дугаар, огноо, төлбөрийн баримт болон бусад нотлох мэдээллийг ирүүлнэ.
7.3. Филармони нь ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох журмын дагуу хүлээн авч, боломжит хугацаанд шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд хариу мэдээлнэ.
7.4. Үйлчлүүлэгч санал, гомдлоо гаргахдаа бусдын нэр төр, алдар хүндэд халдах, худал мэдээлэл тараах, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулахгүй байх үүрэгтэй.
7.5. Үйлчлүүлэгчийн санал, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
8. Хэрэглэгчийн мэдээлллийн нууцлал
8.1 Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.
9. Хариуцлага
9.1 Филармони нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас Үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцна.
9.2 Үйлчлүүлэгч өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалан Филармони болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг хууль тогтоомжийн дагуу хариуцна.
9.3 Үйлчлүүлэгч тасалбараа гээгдүүлсэн, устгасан, бусдад дамжуулсан, эсхүл тасалбарын мэдээллийг буруу ашигласантай холбоотой эрсдэлийг өөрөө хариуцна.
9.4 Үйлчлүүлэгч тоглолтын танхим, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг санаатай болон болгоомжгүйгээр гэмтээсэн тохиолдолд учруулсан хохирлыг нөхөн төлнө.
9.5 Филармонийн үйлчилгээтэй холбоотой хариуцлагыг тухайн үйлчилгээний шинж чанар болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлно.
10. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл
10.1. Талуудын хяналтаас үл хамаарах, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас тоглолт, арга хэмжээ зохион байгуулагдах боломжгүй болсон тохиолдолд Филармони нь нөхцөл байдлын талаар Үйлчлүүлэгчид боломжит хэлбэрээр мэдээлнэ.
10.2. Давагдашгүй хүчин зүйлд байгалийн гамшиг, гал түймэр, газар хөдлөлт, үер, хүчтэй шуурга, халдварт өвчин, хорио цээр, дайн, зэвсэгт мөргөлдөөн, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, цахилгаан болон инженерийн ноцтой саатал, мэдээллийн технологийн ноцтой гэмтэл болон талуудын хүсэл зоригоос үл хамаарах бусад нөхцөл байдлыг хамруулж болно.
10.3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас тоглолтын огноо, цаг, байршил өөрчлөгдсөн тохиолдолд Филармони Үйлчлүүлэгчид албан ёсны сувгаар мэдээлнэ.
10.4. Ийм нөхцөлд тасалбарын хүчинтэй байдал, буцаалт, солилт болон бусад асуудлыг тухайн нөхцөл байдалд үндэслэн Филармони холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
11. Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах
11.1. Филармони нь үйл ажиллагааны онцлог, хууль тогтоомжийн өөрчлөлт болон үйлчилгээний шинэчлэлтэй холбоотойгоор энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
11.2. Үйлчилгээний нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Филармонийн албан ёсны цахим хуудас болон бусад мэдээллийн сувгаар нийтэд мэдээлнэ.
11.3. Үйлчилгээний нөхцөлд өөрөөр заагаагүй бол шинэчилсэн нөхцөл нь нийтэд мэдээлсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.
12. Маргаан шийдвэрлэх
12.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой аливаа санал зөрөлдөөн, маргааныг талууд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
12.2. Маргааныг харилцан зөвшилцлөөр шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
12.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжинэ.
13. Холбоо барих
13.1 Монгол Улсын Филармони гэх пэйж хуудас болон 7011-8012 дугаарт холбогдоно уу.
13.2 Албан ёсны цахим хуудас: philharmonic.mn
13.3 Үйлчлүүлэгчийн санал, хүсэлт, гомдол болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Филармонийн албан ёсны цахим хуудас болон албан ёсны мэдээллийн сувгаар хүлээн авна.