Хөгжмийг Хүн Бүрд | Монгени Сургууль
АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой, мөн Монгол Улс – АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох 2027 оныг угтан Монгол Улсын Филармони болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран 11 дүгээр сард цуврал үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.
Энэ хүрээнд “Хөгжмийг хүн бүрд” тайлбарт концертын эхэнд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба (ОНХА)-наас сурагчдад зориулсан боловсрол, соёлын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж, оролцох боломжийн талаар танилцууллаа.
Тус тоглолтоор Төрийн шагналт “Баянмонгол” биг бэнд дэлхийн болон Монголын сор болсон жазз бүтээлүүдээс толилуулж, Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /Наагий/ өөрийн уран бүтээлээсээ хүргэлээ.
Хөгжим, урлагийн үнэ цэнийг мэдэрч, бидний тоглолтыг халуун дотноор хүлээн авч сонссон Монгени сургуулийн нийт сурагчид, эрдэмтэн багш, ажилтан, албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Mongeni campus
Хөгжмийн урлагийг дэмжигч: U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia