ТӨРИЙН ШАГНАЛТ “БАЯНМОНГОЛ БИГ БЭНД”
“Баянмонгол биг бэнд” нь 1967 онд байгуулагдаж 1969 оны 7 дугаар сарын 10-нд Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болсон. Энэ хамт олноос Монголын эстрадын урлагийн нэр алдартай дуучид, хөгжимчид хөгжмийн зохиолчид, удирдаачид төрөн гарч, уран бүтээл нь түгэн алдаршсан юм.
“Баян Монгол биг бэнд” нь өөрийн улсад мэргэжлийн сонгодог жазз хөгжмийг хөгжүүлэн, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд Монголын жазз урлагийг сурталчилан таниулах зорилготойгоор ажиллаж байна.