Philharmonic

Хөгжмийг Хүн Бүрд | Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нэгдүгээр Сургууль

Цаг үеийн мэдээ
Хөгжмийг Хүн Бүрд | Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нэгдүгээр Сургууль

АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой, мөн Монгол Улс – АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох 2027 оныг угтан Монгол Улсын Филармони болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран 11 дүгээр сард цуврал үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.

Энэ хүрээнд “Хөгжмийг хүн бүрд” тайлбарт концертын эхэнд АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба (ОНХА)-наас сурагчдад зориулсан боловсрол, соёлын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэж, оролцох боломжийн талаар танилцууллаа.

Мөн Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нэгдүгээр Сургуулийн багш, сурагчдад Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ тайлбарт концертоо толилууллаа.

Хөгжмийн урлагийн үнэ цэнийг мэдэрч, бидний тоглолтыг халуун дотноор хүлээн авч сонссон Нийслэлийн Ерөнхий Боловсролын Нэгдүгээр сургуулийн нийт сурагчид, эрдэмтэн багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хөгжмийн урлагийг дэмжигч: U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia