Philharmonic

Баярт мэдээ

Цаг үеийн мэдээ
Баярт мэдээ

XX зууны хөгжмийн домог, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "ОРФЕЙ-2026" Олон улсын гоцлол дуучдын IX уралдаан-наадам Чечений Грозный хотноо 2026 оны 11 сарын 13-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус наадамд ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Казахстаны 18-38 насны 72 мэргэжлийн залуу дуучин сүүлийн шатанд үлдэж авьяас чадвараа сорин өрсөлдсөн бөгөөд Улсын Филармонийн Морин хуур найрлын флейт хөгжимчин, дуучин Б.Одмандах “Вокал” төрөлд ДЭД БАЙР эзэлсэн бахдам амжилт гаргалаа.

Олон улсын тайзнаа авьяас чадвараа батлан харуулсан Б.Одмандахдаа халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе!