Philharmonic

“BEST OF OVERTURE'' концерт амжилттай болж өндөрлөлөө

Цаг үеийн мэдээ
“BEST OF OVERTURE'' концерт амжилттай болж өндөрлөлөө

Төрийн Шагналт, Ардын Жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони Оркестрын “BEST OF OVERTURE'' концерт үзэгч сонсогчдынхоо халуун алга ташилт дор амжилттай өндөрлөлөө.

Удирдаач Б.Батбаатарын удирдлага дор энэ удаагийн тоглолтоороо бид дэлхийн сонгодог хөгжмийн суут төлөөлөгчид А.Бородин, Л.В. Бетховен, Р. Вагнер, П.И. Чайковский нарын гайхамшигт удиртгалуудыг үзэгч, сонсогчдодоо өргөн барилаа.

Улсын Филармонийн Симфони Оркестр тун удахгүй шинэ уран бүтээл, шинэ тоглолтоороо эргэн уулзах болно.