Moody Blues with Bayanmongol big band
Хайр дурлал, уйтгар гүниг, уй гашуу, бэрхшээл ... энэ бүгдийг нэг үгээр БЛЮЗ гэнэ.
Амьдралын төлөөх тэмцлээс урган гарсан хөгжмийн нэгэн төлөөлөл бол Блюз юм. Анх үүссэн цагаасаа эхлэн ердөө 2 дах зуунтайгаа золгосон хэдий ч дэлхий даяар түгсэн томоохон хөгжмийн урсгалуудын нэг болон хөгжиж чаджээ.
Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулгын “The Moody Blues” тоглолт 2025 оны 03-р сарын 28-ны /Баасан гараг/ өдөр Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
Энэхүү өдөр та бүхэн “B.B.King, Gary Moore, Stevie Ray Vaughan, Eric Clapton, Frank Foster, Quinсy Jones, Duke Ellington, Amy Winehouse” зэрэг дэлхийн оддын бүтээлүүдийг шимтэн сонсож, блюз хөгжмийн цаг хугацаагаар аялах болно.
Тоглолтод Баянмонгол чуулга, удирдаач С.Саруул-Од, дуучин Г.Тэнүүн, Ж.Аринжаргал /Ариу/ нар оролцоно
Огноо: 2025.03.28
Хаалга нээх: 18:30
Тоглолт эхлэх: 19:00
Байршил: Улсын Филармонийн концертын танхимд
Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас
Дэлгэрэнгүйг 70118012, 88003041-с