Монгол улсын соёлын элч, тэргүүн зэргийн “Чингис Хаан Одон”-т Морин хуурын чуулгын “ЧӨЛҮГЭН” Морин хуурын дөрвөл нь үндэсний, сонгодог, том, жижиг хэлбэрийн олон зохиол, бүтээлүүдээс бүрдсэн урын сантай юм.
Бүрэлдэхүүн:
− М.Бат-Өлзий /I морин хуурч/
− Ц.Анхбаяр /II морин хуурч/
− О.Төмөрхуяг /III морин хуурч/
− М.Мөнхбат /их хуурч/ гэсэн Морин хуурын чуулгын залуу үеийн дөрвөн хөгжимчдөөс бүрдэнэ.
Энэхүү дөрвөл нь Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” уралдааны “Гран При”, "Алтан Намар" хөгжмийн наадмын "Тэргүүн байр"-ын шагналыг тус тус 2023 онд хүртэж байсан юм.
"Чөлүгэн" дөрвөлийн анхны бүрэн хэмжээний тоглолт 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
Тоглолтод хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан /УГЗ/, Ш.Өлзийбаяр /УГЗ/, Х.Алтангэрэл /СТА/, Цэн.Эрдэнэбат /СТА/ болон гадаадын М.Понсе, А.Пиазолла зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэнэ.
Эрхэм үзэгч, сонсогчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
2024.05.18 | 18:00 Улсын Филармонийн Концертын танхим
Тасалбарыг https://ticket.mn/event/2115 болон Улсын Филармонийн кассаас
Дэлгэрэнгүйг: 99084957, 88003041, 95500027-с