Дэлхийн суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын мэндэлсний 150 жилийн ойг дэлхий даяар 4-р сард тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тус ойг тохиолдуулан Монголд анх удаа тоглогдохRhapsody on a theme of Paganini, II Симфони зэрэг бүтээлүүдийг Филармонийн концертын танхимд 04-р сарын 06,07-ны 19:00 цагт үзэгчдийн хүртээл болгох юм.
Rhapsody on a theme of Paganini төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсануг бүтээлийг С.Рахманиновнь хөгжмийн зохиолч Н.Паганинигийн зохиосон тема аялгууг 1934 оны 7-р сарын 3-аас 8-р сарын 18-ны бичсэн бөгөөд төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулан бичсэн, төгөлдөр хуурын концерттой тун төстэй, бүгдийг нь нэг хөдөлгөөнд багтаасан концертын бүтээл юм. Үүнийг зарим хөгжим судлаачид түүний төгөлдөр хуурын V концерт ч гэж үздэг.
Тус бүтээлүүд нь С.Рахманиновыг нэр алдарт хүргэсэн бүтээлүүдийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш удирдан, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, симфони найрал хөгжмийн хамтаар үзэгчиддээ хүргэх юм