Баярт мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Дэлхийн Морин Хуурын Холбоо”-с санаачлан Морин Хуурын Олон Улсын VII наадмыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод энэ сарын 16-аас 22-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус наадмын мэргэжлийн морин хуурчдын уралдааны төрөлд 3 үе шатын турш амжилттай оролцож, байр эзэлсэн ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн “Морин Хуурын Чуулга”-ын морин хуурчдадаа халуун баяр хүргэе.
---------------
Тэргүүн байр Б.Энх-Амгалан
Гуравдугаар байр Ц.Анхбаяр
Тусгай байр О.Төмөрхуяг
Хойд Америк Дахь Морин Хуурын Төвийн нэрэмжит шагнал Д.Тулга “Цэндийн Батчулуун” Сангийн нэрэмжит шагнал Э.Намуун
---------------
Морин Хуурын Олон Улсын VII наадмын зохион байгуулагчид болон нийт оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье.




