Орхон аймгийн Засаг Даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяны хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол улсын Соёлын элч Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүдийн тоглолт ЭРДЭНЭТ хотноо тоглогдохоор боллоо.
Тоглолтод Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /МУУГЗ/, Н.Жигжиддорж /СТА/
Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/, Л.Насанбуян /СТА/ Н.Нямсүрэн /СТА/, Д.Дагвадорж /СТА/ нар оролцоно.
Огноо: 2023 оны 12 дугаар сарын 10-ны 18:00 цагаас
Байршил: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор /хуучнаар Уурхайчин соёлын ордон/
Тасалбарын үнэ: 35,000₮
Тасалбарыг 11 дүгээр сарын 29-нөөс Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборын кассаар худалдаалж эхэлнэ.
Урьдчилсан тасалбар захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг 99084957, 99079291, 88010854 дугаараас лавлана уу.