АНУ-ын Бостоны Симфони Оркестрийн гавьяат хийлч, Терезин хөгжмийн сангийн үүсгэн байгуулагч, захирал Марк Людвиг /Mark Ludwig/-н мастер класс сургалт болно.
Тэрбээр Харвардын их сургууль, Виржиниагийн их сургууль, Прага дахь Чарльзын их сургууль, Скидмор коллеж, Бостоны коллеж зэрэг дэлхийн тэргүүлэх сургуулиудад лекц, хичээл, мастеркласс сургалтууд орохоос гадна Бирмингем (Их Британи), Филадельфийн симфони найрал хөгжим зэрэг дэлхийн олон соёлын байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байжээ.
Ноён Марк Людвиг 2023 оны 06-р сарын 14-ний өдөр 09:30 цагаас Улсын Филармони дээр мастеркласс сургалт, 18:00 цагаас тоглолт тус тус толилуулах юм. Дээрхи үйл ажиллагаанууд нь үнэ төлбөргүй зохиогдох ба сургалтад хамрагдах хүсэлтэй уран бүтээлчид болон хөгжимчдийг урьж байна.