“Хөгжмийг хүн бүрд”
Улсын Филармони нь жил бүр уламжлал болгон мэргэжлийн хөгжмийн урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор оюутан залуус, сурагч, багачуудад хөгжмийн урлагийн мэдлэг олгох зорилгоор тайлбарт концерт, өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн “Хөгжмийг хүн бүрд-2024” төслийн хүрээнд Ерөнхий Боловсролын Үй-Цай сургуулийн 9-12 дугаар сурагчид болон Гэгээ сургуулийн 6-8 дугаар ангийн сурагчдад Монголын болон Дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын сонгомол бүтээлүүдээс бүрдсэн Морин хуурын чуулгын тоглолтыг толилууллаа.
Бидний тоглолтыг шимтэн үзсэн багш, сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Улсын Филармонийн Морин хуурын чуулга Удирдаач Н.Жигжиддорж /СТА/
“Хөгжмийг хүн бүрд” төслийг дэмжигч Улаанбаатар Принт VitaminWater - Витаминтай ус