”ХӨГЖМИЙГ ХҮН БҮРД” төслийн хүрээнд 2023 оны 4-р сарын 28-ны өдөр Монгол Улсын их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Механик Тээврийн сургууль болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн их сургуулийн оюутан залуус, багш ажилчдад “Найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүн, хөгжмийн зэмсгийн үүрэг” сэдэвт тайлбарт концертоо толилууллаа. Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн захиргааны хамт олонд “ТАЛАРХАЛ” гардуулсан явдалд гүнээ талархал илэрхийлье. Тун удахгүй алслагдсан дүүргийн ЕБС-ийн хүүхэд багачуудад “Найрал хөгжмийн бүтэц бүрэлдэхүүн, хөгжмийн зэмсгийн үүрэг” сэдэвт тайлбарт концертоо толилуулах болно.