МУАЖ, ТШ Ц.Намсрайжавын мэндэлсний 97 жил, Улсын Филармонийн симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 67 жил, “Говь гурван сайхан” симфони чуулбарын 57 жилийн ойд зориулсан контентыг Плей Энтэртайнменттай хамтран 2024 оны 07.21-07.25-ны хооронд Өмнөговь аймагт орших Ёлын ам, Баянзаг-Улалзах Цонж, Хонгорын элс зэрэг байгалийн цогцолборт газруудад зураг авалтаа амжилттай хийж дуусгалаа.
Нийт уран бүтээлчиддээ болон ЗУХ, МОНХА, САА, ҮҮА-ныхандаа талархал илэрхийлэе. Тун удахгүй та бүхэндээ шинэхэн видео контенттой уулзах болно

