АЖ, ТШ Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн "Хөгжмийн хүн бүрд - 2024" төслийн хаалт буюу Төрийн Шагналт “Баян Монгол” чуулгын "Sunset Jazz" тоглолтыг Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд үзэгч, сонсогчдодоо хүргэлээ.
Тоглолтын хөтөлбөрт ХБНГУ-ын нэрт хөгжимчин, жазз хөгжмийн удирдаач Петер Райтерын найруулсан шинэ бүтээлүүд эгшиглэсэн ба Ноён П.Райтер нь Баянмонгол чуулгатай 2 дахь удаагаа хамтарч ажиллаж байгаа нь энэ юм.
Улсын Филармониос 4 жилийн турш хэрэгжүүлсэн "Хөгжмийг хүн бүрд" төслийн хүрээнд нийт 100 мянга гаруй сурагч, оюутан залуус, бизнесийн байгууллага, ард иргэдэд үнэ төлбөргүй тоглолтоор үйлчилж, хөгжмийн урлагийг сурталчилсан нийт уран бүтээлчид, хамт олондоо талархал илэрхийлэе