ЦЭНДИЙН БАТЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ МОРИН ХУУРТ ЗОРИУЛСАН ХѲГЖМИЙН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААН

2022-4-18 - 2022-4-19

avatar

ЦЭНДИЙН БАТЧУЛУУНЫ НЭРЭМЖИТ МОРИН ХУУРТ ЗОРИУЛСАН ХѲГЖМИЙН ЖИЖИГ ХЭЛБЭРИЙН ШИНЭ БҮТЭЭЛИЙН АНХДУГААР УРАЛДААНМонгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч Ардын жүжигчин Цэндийн Батчулууны 70 насны ой, Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд морин хуурын урын санг нэмэгдүүлэх, хөгжимдөх арга барилыг улам бүр боловсронгуй болгох, өвлөн уламжлуулах, дээдлэн хөгжүүлэх, сурталчлан түгээх зорилгоор хөгжмийн зохиолчид, зохиомжийн мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдын дунд морин хуурт зориулсан хөгжмийн жижиг хэлбэрийн шинэ бүтээлийн анхдугаар уралдааныг 2022 оны 4-р сарын 10-18 хооронд зохион байгуулах гэж байна. Тус уралдаан нь цаашид 2 жил тутам уламжлал болон зохион байгуулагдана.УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
САНААЧЛАГЧ: Цэндийн Батчулуун сан
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монгол Улсын филармони
Морин хуурын чуулга
Дэмжигч: Соёлын яамУРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Морин хуурт зориулсан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээлийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургалтын урын санг баяжуулах, хөгжимчдийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
НЭГ. УРАЛДААНЫ ЖУРАМ:
. Мэргэжлийн хөгжмийн зохиолчид болон зохиомжийн мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчид оролцоно.
. Уралдаанд оролцогч зөвхөн 1 зохиол ирүүлэх бөгөөд уг бүтээл нь шинээр бичигдсэн байх.
. Уралдаан 2 шаттай явагдана. 1-р шатны шалгаруулалтаар оролцогч уралдааны мэдүүлгийн маягтыг
https://docs.google.com/…/1FAIpQLSerDcUbe6q…/viewform

хуудсаар орж зааврын дагуу бөглөн, бүтээлийн ноотыг PDF форматаар, видео бичлэгийг www.youtube.com
цахим хаяг дээр байршуулсан холбоосын хамт 2022 оны 4-р сарын 10-наас өмнө илгээнэ. Видео бичлэг нь дуу дуугаралтын чанарын шаардлага хангахуйц байхыг анхаарна уу. Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн дүгнэнэ. 1-р шатны шалгаруулалтын дүнг 4-р сарын 14-нд оролцогчдод цахим шуудан болон утсаар мэдэгдэнэ. Заагдсан хугацаанаас хожимдсон бүтээлийн мэдүүлгийг хүлээж авахгүй болно.
. 2-р шатанд тэнцсэн бүтээлүүдийн шалгаруулалт явуулах дарааллыг 2022 оны 4 р сарын 16 ны 14:00 цагт Улсын Филармонид сугалаа хэлбэрээр явуулна. Шалгаруулалт 4-р сарын 17-ны 09:00 цагаас Улсын филармонийн концертын танхимд эхэлнэ. Эцсийн шалгаруулалтын дүнг 2022 оны 4-р сарын 17-нд оролцогчдод цахим шуудан болон утсаар мэдэгдэнэ мөн Цэндийн Батчулуун сангийн facebook хуудсан дээр байршуулна.
Уралдаанд шалгарсан нийт 5 бүтээлийг 2022 оны 4-р сарын 18-нд ДБЭТ-т болох Ардын жүжигчин Цэндийн Батчулууны 70 насны ойн Хүндэтгэлийн тоглолтонд оролцуулан шагналыг гардуулна.
. Уралдаанд оролцогч хөгжимчдөө өөрөө хариуцна.ХОЁР. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
. Бүтээл нь хэлбэр, бүтэц, уран сайхны мэргэжлийн шаардлагыг бүрэн хангахуйц байвал зохино. Үүсмэл бүтээл байж болохгүй.
. Бүтээл нь төгөлдөр хууртай хамсраатай болон хамсраагүй /соло/байж болно.
. Бүтээлийн үргэлжлэх хугацаа нь 3 минутаас багагүй 8 минутаас ихгүй байна.
. Шалгарсан шилдэг бүтээлүүдийг товхимол болгон хэвлэнэ.
. Шүүгчдийн шийдвэрийг үндэслэн уралдааны 1р байранд бүтээл шалгаруулахгүй байж болно.ГУРАВ. УРУРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН
10,000,000 /арван сая/ төгрөг
байр 4.000.000 төгрөг, цом, диплом
байр 3.000.000 төгрөг, диплом
байр 2.000.000 төгрөг, диплом
Тусгай байр 500.000 , диплом
Тусгай байр 500.000 , дипломХарилцах утас: 80011552, 88006089Морин хуурыг дэмжих Цэндийн Батчулуун сан / Морин хуурын чуулга

Дэлгэрэнгүй мэдээлэл


Хугацаа:
2022-4-18 - 2022-4-19
Тасалбар захиалах:

Шинэ Мэдээлэл