Улсын Филармони 2022 оны шилдгүүдээ тодрууллаа

Улсын Филармони 2022 оны шилдгүүдээ тодрууллаа

ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони 12-р сарын 27-ны өдөр байгууллагын тайлан хурлыг зохион байгуулж 2022 оны уран бүтээл, ололт амжилтаа дүгнэлээ. 2022 онд хамт олноо манлайлан, идэвхи зүтгэлтэйгээр ажилласан уран бүтээлч, ажилтнуудыг шилдгээр тодруулан байгууллагын зүгээс шагнаж урамшууллаа.

Мэргэжлийн хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх эрхэм үйлсэд хамтран зүтгэж байгаа Улсын Филармони гэх их айлын үнэт зүйлс, эд эс нь болсон эрхэм ажилтан алба хаагч, уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж, талархал дэвшүүлье.

2022 оны шилдэгүүддээ халуун баяр хүргэе!

Ц.Намсрайжавын нэрэмжит шагнал

Морин хуурын чуулгын хөгжимчин А. Жамбалсүрэн

Захирлын нэрэмжит шагнал

Уран бүтээлийн албаны дарга, найруулагч З. Хосбаяр

Шилдэг алба

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Шилдэг нэгж

Симфони найрал хөгжим

Шилдэг уран бүтээлч

Симфони найрал хөгжмийн хөгжимчин Ө.Болормаа

Симфони найрал хөгжмийн хөгжимчин Т.Тулга

Симфони найрал хөгжмийн хөгжимчин Б.Батболд

Морин хуурын чуулгын хөгжимчин Ц.Анхбаяр

Морин хуурын чуулгын хөгжимчин Ч.Мөнхжин

Баян Монгол чуулгын хөгжимчин Т.Оюунбат

Баян Монгол чуулгын ангийн дарга, хөгжимчин Г.Дарханбаяр

Гоцлол дуучин Б.Мөнхбаатар

Гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр

Шилдэг ажилтан

Гэрлийн техникч Р.Батдорж

Маркетингийн менежер Г.Дуламханд

Санхүү, аж ахуйн албаны дарга Б.Сонинцэцэг

Симфони найрал хөгжмийн хөгжимчин Ц.Мөнхтамир

Шинэ Мэдээлэл