Snow Melody 2017 тоглолт болно.

Улсын Филармони  III дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулан хамгийн олон уран бүтээлчид оролцсон “SNOW MELODY” new year’s concert 2017 хөгжмийн концертыг үзэгч, сонсогчдын хүртээл болгох гэж байна.

Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар, “Баянмонгол” жааз найрал хөгжим, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/, Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан/СТА/, Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Т.Амина /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр нар оролцож шинэ жил, шинэ он, өвлийн сэдэвт шилдэг бүтээлүүдээсээ толилуулах юм.  Мөн урилгаар Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцоно.

Тус тоглолтыг Юнител групп 2 дахь жилдээ дэмжин ажиллаж буй бөгөөд тоглолтыг юнивишний 88-р сувгаар шууд дамжуулахаас гадна юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮-ний хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.


Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88037375, 99196623-с

Тасалбарыг Соёлын Төв Өргөө, Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.

Дашрамд дуулгахад оюутан залуусын хөгжмийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд SNOW MELODY тоглолтыг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг олгож байна.

 

Холбоотой мэдээлэл