GG-ээрээ тоглолт үзэх боломжтой

Улсын Филармонийн Баянмонгол биг бэндийн “CITY SWING” классик жазз тоглолтын тасалбарыг GG-ээрээ хөнгөлүүлэн авах боломжтой. Юнителийн хэрэглэгчид тасалбар борлуулж буй аль ч цэгээс 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авч болох юм. Тасалбарыг Филармонийн касс, https://www.ticket.mn/event/date/823/ , Shangri La Mall, Emart, Hi Fi Records-д байрлах TicketBOX-р худалдаалж байгаа бөгөөд 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэн аваарай.

Тоглолтод Улсын Филармонийн Баямонгол биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/ урилгаар залуу дуучин Г.Тэнүүн, Ж.Ариунжаргал нар оролцоно. 2017 оны 11-р сарын 09-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд таныг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074-с лавлана уу.

Жазз хөгжмийн хөнгөн хэмнэлээс таашаан мэдэрч тансаг хөг аялгуунд нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлцгээе.

City Swing jazz night

Холбоотой мэдээлэл