П.И.Чайковскийн "Симфони №6", "Времена года" тоглогдлоо.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим 6-р сарын 24-нд П.И.Чайковскийн бүтээлүүдээс үзэгч олондоо толилууллаа. Тус концерт нь хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт П.И.Чайковскийн сүүлчийн симфони гэгддэг “Симфони №6” -г Д.Нямдаш /СТА/ удирдсан бол хоёр дахь хэсэгт мөн л түүний алдартай бүтээлүүдийн нэг болох “Жилийн дөрвөн улирал” хэмээх төгөлдөр хуурт зориулсан бүтээлийг удирдаач  Б.Батбаатар удирдаж хөтлөгч тайлбарлагчаар Ч.Буянхишиг /СГЗ/ оролцсон юм. Концертын эхний хэсэг болох 6-р симфонийн 4 ангийн турш үзэгчид нам гүмхэнээр энэхүү бүтээлд өгүүлэх амьдралын баяр хөөр, уйтгар гунигийг сэтгэл зүрхэндээ тунгаан суусан бол хоёрдугаар хэсэгт дөрвөн улирал ээлжлэн солигдох бүрийд хүмүүний амьдрал хийгээд байгаль ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хөгжмийн яруу тансаг аялгуу хийгээд яруу найргийн мөртүүдээр хөврүүлэн бодолхийлж суулаа. 

Зул сарын үдшээр бүсгүйчүүл

Хөл савчин ирээдүйгээ мэргэлцгээнэ.

Босго давж унасан гутал л

Бодол мөрөөдлийг нь биелүүлдэгт итгэцгээнэ

хэмээх шүлгээр хэсэг тус бүр 50 минутын турш үргэлжилсэн концерт үзэгчдийн хүндэтгэлийн алга ташилт, нэгийг ухаарсан бодролын харцтай хамт өндөрлөсөн юм. 

Холбоотой мэдээлэл