Монголын ард түмний гайхамшигт их урлагийн нүүр царай болсон Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармоний Албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу?
Эхлэл Эхлэл

"УУЛЫН ГОРХИ" тоглолт

Морин хуурын чуулга

 

Улсын Филармоний Морин хуурын чуулга

“Уулын горхи” концертоо 2010. 06. 26-ны 18 цагт өөрийн байранд ганцхан удаа тоглоно.

Удирдаач: Д.Түвшинсайхан

Энэхүү тоглолтонд: Монголын уламжлалт соёлын гайхамшигт өв- Хөөмэй, Уудам хорвоогийн уянга яруу, ая эгшигийг хоёрхон чавхдасаар аялан хайлдаг морин хуурчид болон бусад хамтлаг, хөгжимчид олон сайхан бүтээлээр таны сонорыг мялайж сэтгэлийг баясгах болно.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв гараг, 17-06-2010 05:12 )
 

JAZZ CONCERT

             JAZZ CONCERT

 

Улсын Филармоний “Баян монгол” чуулгын гоцлол хөгжимчин Д.Мягмардорж, Д.Баатарсүрэн нар 6 сарын 11 -нд СИМФ ДЖАЗ жанарын өвөрмөц тоглолтоор үзэгч олондоо бэлэг барих гэж байна.

Энэхүү тоглолтын онцлог нь: нарийн бүрээ, татах бүрээ хөгжмөөр мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан зохиолуудыг гоцлон тоглож, симфони джаз оркестр Гоцлол хөгжимчин Д.Мягмардоржын найруулгаар “Интоорийн цэцэрлэг”, “Мистраль” зэрэг уран бүтээлийг тоглож буйгаараа онцлог юм.

Тоглолтонд PAUSE хамтлаг , Улсын филармонийн “Баян Монгол” джаз найрал хөгжим, Симфони джаз оркестр, Дуучин Т.Мишээл, Б.Амина , Хишигдаваа нар оролцож ая дуугаа өргөнө.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа гараг, 31-05-2010 04:26 )
 

“Фантастическая симфония”

Уран сэтгэмжит симфони

 

“Фантастическая симфония”


Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн Уран бүтээлчид Дэлхийд нэртэй нэгэн сонгодог бүтээлээр үзэгч түмнийхээ сонорыг мялайх гэж байна. МУСТА удирдаач Д.Нямдаш
Францын хөгжмийн зохиолч Хегтор Берлиозын “Уран сэтгэмжит симфони” буюу “Фантастическая симфония” гэх “Уран бүтээлчийн амьдралын нэгэн төсөөлөл“
/Episode de la vie d’un artiste/ хэмээх таван ангит симфони нь 1830 оны эхээр бичигдэж 12 сарын 05 –нд Парисын Консерваторид тоглогдсон нь маш их амжилттай болсон бөгөөд хөтөлбөрт симфонийн төрөл дахь том хэлбэрийн бүтээлүүдийн анхдагч болжээ. Зохиогч уг бүтээлдээ хэд хэдэн удаа редакц хийж байсан ба эцсийн удаа 1845 оны редакцаар нь эдүгээ дэлхий нийт тоглосоор байгаа юм.

 

 

Энэ бүтээл 5 ангиас бүрдэнэ.

1.”Reveries-Passions (Өдрийн зүүд-Дурлал)

2.”Un bal (Цэнгээн)

3.”Scene aux champs (Хөдөө нутгийн байдал)

4.”Marche au supplice (Цаазын тавцан чиглэх марш)

5.”Songe d’ une nuit de sabbat (Илбэч Саббатын тухай төсөөлөл)

Утас: 88010335, 70118012

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Даваа гараг, 31-05-2010 04:29 )
 

Морин хуурын чуулга "SOLO" концерт

alt 

 

       Улсын Филармоний Морин хуурын чуулга  дахин нэг өвөрмөц тоглолтоороо үзэгч олондоо бэлэг барих гэж байна. Энэхүү тоглолтонд тоглогдох бүтээлүүд нь бүхэлдээ тухайлсан хөгжимдөө зориулагдсан бөгөөд Монголын болоод гадаадын хөгжмийн зохиолчдын орчин цагийн хөгжмийн бүтээлүүд нь  шийдэл, өгүүлэмжийн хувьд ямар онцлогтой болж буйг мэргэжлийн уран бүтээлчдийн чадварлаг тоглолтоор харуулахыг зорьж  байна.

Энэ тоглолтонд нийт 11 бүтээл орсон бөгөөд үүнд:

Морин хуурт зориулсан концерт, бэсрэг хэлбэрийн аяз

Ятга хөгжимд зориулсан концертино, ардын дууны найруулга

Морин хийлд зориулсан скерцо

Ёочин хөгжимд зориулсан концерт

Маримба хөгжмийн концерт зэрэг бүтээлүүд тоглогдох юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв гараг, 13-05-2010 04:13 )
 

“ДЕНЬ ПОБЕДЫ”

День победы

“ДЕНЬ ПОБЕДЫ”

Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга, гоцлол дуучин С.Баттулга нарын хамтарсан “День победы” тоглолт 5.9-нд Эх орны дайны аугаа их ялалтын баярын 65 жилийн ойд зориулан та бүхэнд толилуулах гэж байна.

Тоглолтонд: МУГЖ Э.Бүрнээбаяр, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид урилгаар оролцоно.

Сүүлд шинэчлэгдсэн ( Пүрэв гараг, 06-05-2010 05:41 ) Дэлгэрэнгүй...
 

Тоглолтын хуваарь

<<  Есдүгээр Сар 2010  >>
 1  2  3  4  5  6  7 
    1  2  3  4  5
  6  7  8  9101112
13141516171819
20212223242526
27282930