Улсын Филармоний Симфони Оркестрийн Гоцлол хөгжимчин, Хөгжим Бүжгийн Коллежийн Цохивор хөгжмийн багш МУСТА Б. Зоригтын удирдаж, найруулсан "Найруулга 2009" тоглолт 2009 оны 4 сарын 7нд Улсын Филармоний концертийн танхимд 18.45д тоглолоо. Тоглолтонд Улсын Филармоний Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын цохивор хөгжимчид, ХБК-н цохивор хөгжмийн ансамблийн сурагчид, хийлч Дээгий, концертмейстр багш Ц. Уртнасан, О. Лхагвасүрэн, М. Эрдэнэцэцэг, төгсөгч Монголын радиогийн "Цагаан лавайн эгшиг" студийн инженер Ганхөлөг нар оролцон Дэлхийн болон Монголын алдарт бүтээлүүдийг цохивор хөгжимд хөрвүүлэн "Цохиворын гайхамшиг"-г үзүүллээ. Гадаад, дотоодын үзэгчдийн халуун алга ташилтан дор 1 цаг 30 минут үргэлжилсэн мэргэжлийн ур чадвар, чанарын өндөр түвшинд тавигдсан уг тоглолт 4 сарын 8нд мөн тоглогдоно.