Монголын ард түмний гайхамшигт их урлагийн нүүр царай болсон Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармоний Албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу?
Эхлэл

"УУЛЫН ГОРХИ" тоглолт

Морин хуурын чуулга

 

Улсын Филармоний Морин хуурын чуулга

“Уулын горхи” концертоо 2010. 06. 26-ны 18 цагт өөрийн байранд ганцхан удаа тоглоно.

Удирдаач: Д.Түвшинсайхан

Энэхүү тоглолтонд: Монголын уламжлалт соёлын гайхамшигт өв- Хөөмэй, Уудам хорвоогийн уянга яруу, ая эгшигийг хоёрхон чавхдасаар аялан хайлдаг морин хуурчид болон бусад хамтлаг, хөгжимчид олон сайхан бүтээлээр таны сонорыг мялайж сэтгэлийг баясгах болно.

 

 

JAZZ CONCERT

             JAZZ CONCERT

 

Улсын Филармоний “Баян монгол” чуулгын гоцлол хөгжимчин Д.Мягмардорж, Д.Баатарсүрэн нар 6 сарын 11 -нд СИМФ ДЖАЗ жанарын өвөрмөц тоглолтоор үзэгч олондоо бэлэг барих гэж байна.

Энэхүү тоглолтын онцлог нь: нарийн бүрээ, татах бүрээ хөгжмөөр мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан зохиолуудыг гоцлон тоглож, симфони джаз оркестр Гоцлол хөгжимчин Д.Мягмардоржын найруулгаар “Интоорийн цэцэрлэг”, “Мистраль” зэрэг уран бүтээлийг тоглож буйгаараа онцлог юм.

Тоглолтонд PAUSE хамтлаг , Улсын филармонийн “Баян Монгол” джаз найрал хөгжим, Симфони джаз оркестр, Дуучин Т.Мишээл, Б.Амина , Хишигдаваа нар оролцож ая дуугаа өргөнө.

 

 

Тоглолтын хуваарь

<<  Дөрөвдүгээр Сар 2010  >>
 1  2  3  4  5  6  7 
     1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930  

Одоо онлайнд

Одоогоор 31 зочин холбогдсон